Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа. Халтмаагийн Баттулга Хөдөө аж, ахуйн сайд байхдаа арьс, шир экспортлохыг хориглочихсон байсан. Энэ шийдвэрийг хүчингүй болгосон. Арьс ширийн экспорт нэмэгдсэн. Экспортыг хориглосноос ямарваа нэгэн зүйлийг хааж боогоод тухайн салбар хөгжихгүй гэдгийг яс маханд тултал ойлгууллаа шүү дээ. Урагшаа төмөр зам барьчихвал танк ороод ирнэ гэж ярьдаг байсан. Төмөр зам нь байхгүй. Үүний цаана Монгол Улсын эдийн засаг л уруудаж, ард иргэдийн амьдралд сөрөг нөлөөлж байгаа юм. Амьдралаас тасархай, бусад улс орнуудад хэрэгждэггүй популист маягийн шийдвэрүүд улсаа хэрхэн хорлодог нь эдгээр шийдвэрүүдээс харагдаж байна" гэв