Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнэ Залаатын ам дахь 3.5 га газрын хугацааг сунгуулахаар бусдаас 30 сая төгрөг авч, 20 саяар нь байгаль орчны байцаагчийг хахуульджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 9 секунд

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж буй. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ нь Богдхан уулын дархан цаазат хэсэгт буюу Залаатын аманд 3.5 га газрын хугацааг сунгуулахаар иргэн Г-гээс 30 сая төгрөг авч, 10 сая төгрөгийг нь аавынхаа гавьяатын найр хийх ресторан руу шилжүүлж, 20 саяыг нь байгаль орчны байцаагчийг хахуульдсан болох нь нотлогджээ.

Ташрамд дурдахад, өнөөдрийн шүүх хурал нь түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэрэг юм.

“Vogue” сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн өндөр настай эмэгтэй 106 настай Апо Ван-Од
“Vogue” сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн өндөр настай эмэгтэй 106 настай Апо Ван-Од
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.