Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Д.Мөнх-Эрдэнэд хэргийн материалтай танилцах боломж байсан ч нэг ч удаа хүсэлт гаргаагүй тул шүүх хурлыг үргэлжлүүлнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Д.Мөнх-Эрдэнийг “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээлэл байгаа” гэх  үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргажээИргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Шүүх хуралдааны үеэр тэрбээр цагдан хоригдож байсан учраас хэргийн материалтай танилцах боломж байгаагүй тул танилцах шаардлагатай гэх хүсэлтийг гаргасан. Харин шүүхийн зүгээс түүнийг өнгөрсөн хугацаанд хэргийн материалтай танилцах хүсэлтийг нэг ч удаа гаргаагүй, боломж нь байсан хэмээн үзэж шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн хохирол болох 82 сая төгрөгийг шүүхийн дансанд байршуулж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргах саналыг гаргаад байсан юм.

ЦЕГ: Хамт архидан согтуурч нэгийгээ хутгалж зугтсан хэргийг шалгаж байна
ЦЕГ: Хамт архидан согтуурч нэгийгээ хутгалж зугтсан хэргийг шалгаж байна
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн барилаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.