Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН: Гэрчилгээ хэвлүүлэхэд 41 сая, эвдэрсэн газрын хяналтын тооллого, “Тэрбум мод“ хөдөлгөөний бэлтгэл ажилтай танилцахад 30.3 сая төгрөг зарцуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 15 секунд

БОАЖЯ-ны байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн нэр бүхий байцаагч,  мэргэжилтнүүдийг АТГ-т шалгуулахаар өгчээМонгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг олон нийтэд ил болгож эхлээд буй. Тухайлбал, өчигдөр Богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгосон юм. Үүний хажуугаар Байгаль Орчин, Уур Амьсгалын Сангаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр, түүнд зарцуулсан мөнгөн хөрөнгийн талаар мэдээллийг нээлттэй байршуулсан юм.

-Байгаль Орчин, Уур Амьсгалын Сан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг, ажил үйлчилгээг санхүүжүүлдэг-

Байгаль Орчин, Уур Амьсгалын Сан нь “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэн Засгийн газрын 1998 оны 188 дугаар тогтоолоор анх “Байгаль Хамгаалах Сан” нэртэйгээр байгуулагдсан. Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Байгаль Хамгаалах Сан”-гийн үйл ажиллагааг өргөтгөн “Байгаль Орчин, Уур Амьсгалын Сан” болгон өөрчлөн байгуулсан байдаг. Тус сан нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын хөтөлбөрүүд болон бусад бодлогын баримт бичиг, яамны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ, ажил үйлчилгээг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу санхүүжүүлдэг.

-2020 онд 741.1 сая төгрөгийн төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн-

-Яамнаас олгодог тусгай зөвшөөрөл, эрхийн гэрчилгээг хэвлүүлэхэд 41 сая, судалгааны цэг байгуулахад 50 сая, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцахад 30.3 сая төгрөг зарцуулжээ-

МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн, цас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн, цас орохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.