Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Австралийн “Vow” компани лабораторийн нөхцөлд арслан зааны мах ургуулж, түүгээрээ бөөрөнхий мах бэлтгэжээ.

Тодруулбал, 4000 жилийн өмнө устаж үгүй болсон арслан зааны ДНХ-ээс гаргаж авсан бөөрөнхий мах үүнд яг тохирох бололтой. Молекулд суурилсан хүнс үйлдвэрлэдэг Австралийн "Vow" компани арслан зааны эснээс маханд амт оруулдаг гол уургийг тусгаарлан авч, хамгийн ойрын төрөл нь болох Африкийн зааны ДНХ-ээр гений дарааллыг нь нөхсөнөөр энэхүү зоогийг "ургуулж" чаджээ.

Түүнчлэн нэг бөөрөнхий махыг бүтээхэд 20 тэрбум гаруй эс ашиглагдсан байна. Гэхдээ арслан зааны махыг одоогоор хэн ч амталж үзээгүй бөгөөд хүнсэнд хэрэглэхэд хараахан бэлэн болоогүйг тус компани мэдээлжээ.

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан түр завсарлалаа
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан түр завсарлалаа
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.