Ховд аймгийн иргэн, дугуйтай аялагч Г.Эрдэнэбаяр 4 дэх удаагаа алсын замд гарах гэж байна. Тэрбээр анх 2020 онд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Алтай таван богд хүртэл, 2021 онд Ховд аймгийн Цамбагарав уулнаас Дорнод аймгийн Буйр нуур хүртэл унадаг дугуйтай аялж, 3000 гаруй км замыг туулсан аж.
Мөн 2022 оны тавдугаар сард Улаанбаатар хотоос Ховд аймаг чиглэлд унадаг дугуйтай аялал хийж байжээ. Тэгвэл Г.Эрдэнэбаярын дөрөв дэх аялалын маршрут нь ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Ховд аймгийн төв, Музейгээс Хөвсгөл аймаг чиглэлд 1100 км замыг туулах юм байна.
Дугуйтай аялагч Г.Эрдэнэбаяр алс холын замд гарахдаа Монгол орны газар нутгийг говь, хангайн бүс, алтайн нуруу гэх мэт бүсчилэн үе шаттай явж байна. Тэрбээр байгалийн үзэмж, өвөрмөц тогтоцыг сонирхохоос гадна замдаа аймаг, сумдын хөшөө дурсгал, музейн үзмэрүүдийг үзэж сонирхдог аж.