Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Бишрэлт“ группийн Капитал банкны хамаарал бүхий этгээдүүдийн компаниуд ХБ-наас 59 тэрбум төгрөгийн зээл авсан

Огноо
Унших
1 минут 31 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бишрэлт" группийн хамаарал бүхий зээлүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулсан.

Тэрбээр "Бишрэлт группийн Капитал банкны хамаарал бүхий этгээдүүд олон зээл дээр гарч ирээд байсан учраас нэгтгэж үзсэн. Капитал банкны хамаарал бүхий компаниуд Хөгжлийн Банкнаас шууд болон шууд бусаар дамжуулж ямар компаниудаар ямар зээл авсан гэдгийг танилцуулъя.

Шууд зээлээр:

  • "Монгол Мах экспо" ХХК 31.8 тэрбум төгрөг,
  • "Монгол эм импекс концерн" ХХК 7.2 тэрбум төгрөг авсан

Арилжааны банкуудаар дамжуулан авсан зээлээр:

  • "Юнико" ХХК 7.2 тэрбум төгрөг,
  • "Мөнххаан трейд" ХХК 5 тэрбум төгрөг,
  • "Нью Даниста Рөү энд Констракшн" ХХК 3.7 тэрбум төгрөг,
  • "Каракум" ХХК 2 тэрбум төгрөг,
  • "Ялгуун Интернэшнл" ХХК 1.9 тэрбум төгрөг авсан байна.

Нийт 59 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкнаар дамжуулж авсан гэх дүгнэлт гарч ирж байна" хэмээн ярив.

Э.Батшугар: Капитал банк санаатайгаар зээлийн нотлох баримтуудыг устгасан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг
Э.Батшугар: Капитал банк санаатайгаар зээлийн нотлох баримтуудыг устгасан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.