Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: “Өргөө кино театр өргөтгөлийн барилгаа манайх руу шахаж барьснаас хоёр барилга нийлсэн”

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 37 секунд

БНТУ-д 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж нурснаар 40 гаруй мянган хүн нурангид дарагдаж амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон. Эл үйл явдал дэлхий нийтийг барилгын чанар стандартын асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон гэдгийг сануулсан.

Барилгыг чанар стандарттай холбоотой асуудал манай улсад өнгөрсөн хугацаанд анхаарлаас гадуур байж ирсэн нь нууц биш. Газар хөдлөлтийн эрсдлийн тухайд, Улаанбаатар хотод л гэхэд 15 хагарал байдгаас 4 хагарал нь идэвхтэйд тооцогдож байна. Гэтэл манай хотын барилгын 90 гаруй хувь нь чанар стандартын шаардлага хангаагүй гэдгийг мэргэжилтнүүд нь хүлээн зөвшөөрдөг. Гэтэл саяхан III, IV хороололд байрлах "Өргөө" кино театрын барилгын өргөтгөлийн зураг цахим сүлжээнд цацагдсан нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тодруулбал, "Өргөө" кино театрын 2014 онд барьсан өргөтгөлийн барилга нь “LIGHT EVENT HALL”-ын барилгатай наалдсан нөхцөл байдалд байгаа юм.

-“Өргөө кино театрын өргөтгөл 2007 онд баригдахаас өмнө “Light Event Hall” баригдсан”-

Тодруулъя. "Өргөө" кино театрын барилгын эл өргөтгөлийг 2014 оны сүүлээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод Монгол Групп” ХХК-ийн охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК төслийн хүрээнд барьсан аж. Харин эл барилгатай наалдсан гэх “Light Event Hall” барилгын хувьд 2014 оноос өмнө баригдсан гэдгийг тус барилгын ажилтнууд хэлж байсан юм. Бид хариуцаж буй н.Б гэх иргэнтэй холбогдож дараах мэдээллийг авлаа.

Тэрбээр “Энэ барилга эхнээсээ л үйлчилгээний зориулалттай барилга байсан. Бид өнгөрсөн намар худалдаж авсан. Харин барилга наалдсан тухайд "Өргөө" кино театр өргөтгөлөө наашаа шахаж барьсан юм билээ. Манайх одоо л дотоод засал чимэглэлээ хийж байна” гэв.

-“Наалдсан” гэх барилгуудыг шалгана-

Харин энэ асуудалд анхаарлаа хандуулах эрх бүхий Улаанбаатар хотын стандарт хяналтын газрын дарга С.Төмөрдуламтай холбогдож, тус хоёр барилга чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулахад “Бид тус барилгуудыг шалгана. Манайд барилга байгууламжийн бүтцийн үнэлгээг зохион байгуулах ажил 2020 онд хийгдсэн. Үүнээс өмнө эл барилгууд баригдсан учраас хэзээ, яаж хүлээж авсан талаарх мэдээллийг тодруулж байж мэдээлнэ” гэх тайлбарыг өгсөн юм.

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршин нийслэл хотод сая гаруй хүн ам шахцалдан амьдарч байгаа гэдгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нөхцөлд барилгын чанар стандартын асуудлыг эргэж нэг харахгүй бол болохгүй. Асуудал үүссэнийх нь дараа хэн нэг дарга нь гарч ирж мэдэгдэл хийдэг бус учирч болох эрсдлийг тооцоолж, асуудал үүсэхээс өмнө анхаарал хандуулдаг бай хэрэгтэй гэх үгийг БХБЯ болон Улаанбаатар хотын стандарт хяналтын газарт дайя.

СОНСГОЛ: Д.Тэрбишдагвын хамаарал бүхий компани ХБ-наас 2.9 тэрбум төгрөгийн зээл авчээ
СОНСГОЛ: Д.Тэрбишдагвын хамаарал бүхий компани ХБ-наас 2.9 тэрбум төгрөгийн зээл авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.