Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Алдаа оноотой ч Оюу Толгой төслийг урагшлуулахын төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүдэд талархъя

Огноо
Унших
1 минут 7 секунд

Оюутолгойн гүний уурхайн олборлолт өнөөдөр /2023.03.13/ албан ёсоор эхэлж байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм биечлэн оролцож байгаа юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу Толгой төсөл бол Монгол Улс ардчилсан системд шилжсэнээс хойшхи анхны олон улсын түүхэн төсөл юм. Оюу Толгой төслийн энэ хүртэлх зам дардан байгаагүй. Баялагтаа эзэн байхыг хүссэн их эрмэлзэл, Засгийн газрын 92 болон 107 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлсэн болон алдаа оноотой ч энэ төслийг урагшлуулахын төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүдэд талархъя.

Оюу Толгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна” гэв.

ШУУД: Оюутолгойн гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлж байна
ШУУД: Оюутолгойн гүнийн уурхайн олборлолтыг эхлүүлж байна
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.