Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ-д ашиглаж байсан зөөврийн сууцуудыг Турк улс руу илгээжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

No description available.

Өнгөрсөн онд зохиогдсон "Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр хөгжөөн дэмжигчдийг байрлуулж байсан 400 ширхэг зөөврийн сууцыг газар хөдлөлтийн аюулд нэрвэгдсэн Турк улсад тусламжаар илгээжээ.

Туркийн Искендерун боомтод зөөврийн сууцнуудыг ачсан хөлөг онгоц ирснийг тус улсад суугаа Катар улсын Элчин сайд өчигдөр мэдээлжээ. Тэрбээр мөн илүү олон сууц нэмэгдэж ирэхийг амласан байна. Элчин сайд Шэйх Мохаммад бин Нассер Аль Тани “Газар хөдлөлтөөс эсэн мэнд үлдсэн хүмүүсийг түр байлгахад ийм сууц тохиромжтой гэж бид бодож байна” гэжээ.

Ташрамд дурьдахад, Турк, Сири улсуудын нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн үеэр нийт 50 мянга гаруй хүн амь үрэгдэж, хоёр сая орчим хүн орон гэргүй болсон юм.

Түүнчлэн орон гэргүй болсон хүмүүс өнөөдөр хүйтэн цаг агаарт майхан, чингэлэг, автомашин, вагон зэрэгт толгой хоргодож байгаа. Газар хөдлөлтөөс хойш гамшгийн бүсэд бага хэмжээний чичиргээнүүд тасралтгүй бүртгэгдэж байна. Ийм чичиргээнүүд нь газар хөдлөлтийн үеэр гэмтсэн барилга байшингууд нэмж нурах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа аж.

Эх сурвалж: al jaazera

Э.Ариунтуяа

Л.Халтар, түүний эхнэр Ц.Ганзул нарыг прокурорын байгууллагаас шалгаж байна
Л.Халтар, түүний эхнэр Ц.Ганзул нарыг прокурорын байгууллагаас шалгаж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.