Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Ирэх сарын 1-нээс олгох энгийн болон цахим гадаад пасспортыг ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүрийн санд 82 дахь гишүүн орноор элсэн орсонтой холбогдуулан ирэх сарын 1-нээс Монгол Улсын иргэд олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай гадаад паспортыг ашиглах боломжтой болж байна. Ингэхдээ иргэд Үндэсний энгийн болон цахим гадаад паспортоос сонголтоо хийж авах боломжтой юм.

Харин одоо ашиглаж буй үндэсний энгийн гадаад паспортын хугацааг дуусах хүртэл ашиглаж болно. Харин хугацаа дуусах эсвэл бусад тохиолдолд /хаясан, гээсэн, гэмтээсэн/ дахин шинээр авах тохиолдолд Үндэсний энгийн болон цахим гадаад паспортаас сонголт хийж авах боломжтой аж.

Захиалахдаа ХААНА хандах вэ?

-Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс

-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/

-Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/

Хэдэн төгрөгөөр захиалах вэ?

-Үндэсний энгийн гадаад пасспорт олгох 27500 төгрөг

-Үндэсний энгийн гадаад пасспорт дахин олгох /хуудас, хугацаа дууссан тохиолдолд/ 27500 төгрөг

-Үндэсний энгийн гадаад пасспорт дахин олгох /хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд/ 40000 төгрөг

-Үндэсний энгийн гадаад пасспортыг гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох 48500 төгрөг

No photo description available.

Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдад цагаан зудын нөхцөл бүрджээ
Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдад цагаан зудын нөхцөл бүрджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.