Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүхээс Н.Номтойбаярыг суллахгүй гэдгийг мэдэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавддугаар сарын 28-ны өдөр болж, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гарган, түүнийг 461-р хорих ангид саатуулсан билээ.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгчид "Түүнийг суллахгүй, 461-р хорих ангид үргэлжүүлэн саатуулна" гэсэн шийдвэр гаргасан талаараа танилцуулжээ. 

Н.Энхбаярын нэхэмжлэл бүхий урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа
Н.Энхбаярын нэхэмжлэл бүхий урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.