Монголын уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа юм.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 1375 чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний болон хэв журмын эргүүл, хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байна.
Иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж соёлтой оролцох, хөдөө орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!