Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Өнөөдөр 21 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд


Ковид-19 халдварын тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурал хийж байна.

 ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 3-нд нийт 469 хүнд шинжилгээ хийснээс 468 хүнд Ковид-19 халдвар илрээгүй. Харин таван сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс Ковид-19 вирус илэрлээ.

Задлан хэлбэл:Тандалтын зорилгоор 13 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Орхон, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 235 иргэдээс давтан шинжилгээ хийсэн. Мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 45 ачаа тээврийн жолоочоос сорьц авсан. Ковид-19 илрээгүй.

Өнөөдөр 21 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна. Эдгээр 21 хүний ес нь оюутан, бусад нь албан үүрэг гүйцэтгэж явсан иргэд байв. 

Өнөөдрийн байдлаар ХСҮТ-д 155 хүн байна. Эдгэрч гарсан 65 хүн байна. Бүрэн ажиглалтаас гарсан 13 хүн байна. Эмчилгээний хугацааг тооцвол 21-22 хоногт эмчилэгдэн гарч байна.

Д.Нарангэрэл: Нийт ажиглалтанд 1780 хүнээс хууч өвчтэй 116 хүн байна
Д.Нарангэрэл: Нийт ажиглалтанд 1780 хүнээс хууч өвчтэй 116 хүн байна
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.