Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Койнтой холбоотой хэргээр шалгагдаж буй хүмүүсийг цагдан хориход хүний эрх зөрчсөн зүйл байхгүй, хуулийн хүрээнд явагдаж байгаа ажил“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.02.16/ "Койн болон крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр О.Мөнхжинг цагдан хорьсон асуудлыг тодруулахад ЭЦА-ны мөрдөн шалгах хэлтсийн дарга н.Сэргэлэн "Цахим орчинд койн токены хэрэгт холбогдсон хүмүүсийг яагаад цагдан хорьж байгаа юм бэ гэх хандлага ажиглагдаж байна. Нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн хэн ч тохирох хариуцлагаа хүлээх ёстой. Тухайн хэрэгт авагдсан нөхцөл байдлын хүрээнд ЭХХШ тухай хуульд заасан дөрвөн үндэслэл байдаг. Хэрэгт авагдсан нөхцөл байдлын хүрээнд мөрдөгч прокурорт саналаа гаргадаг. Прокурор ч мөн адил саналаа гаргаж, шүүгч үнэлэн дүгнэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Энд хувь хүн, иргэний эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд явж байгаа" гэлээ.

ЦЕГ: Ганцхан О.Мөнхжин, IHC койныг шалгаад байгаа юм биш, МУ-д бүртгэгдсэн 64 койн токен гаргасан бүх хүмүүсийг шалгаж байгаа
ЦЕГ: Ганцхан О.Мөнхжин, IHC койныг шалгаад байгаа юм биш, МУ-д бүртгэгдсэн 64 койн токен гаргасан бүх хүмүүсийг шалгаж байгаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.