Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.02.16/ "Койн болон крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа н.Ганчулуун "Өнөөдрийн байдлаар 43 гомдол мэдээлэл нэмэгдэж, нийт 490 гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна. Монгол Улсад 64 койн токен бүртгэгдсэн байдаг. Эдгээр койныг гаргасан бүхий л иргэн, ААН байгууллагыг шалгаж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна.
Цахим орчинд тухайн иргэний гадаад пасспортын зураг тавигдсан нь цагдаагийн байгууллагаас мэдээллийг задрууллаа гэх ташаа мэдээлэл явж байна. Тухайн хүнд холбогдох хэргийг шалгаж бу мөрдөгч хэргийнхээ нотлох баримтыг задруулахгүй байх үүрэгтэй байдаг. Гэтэл цагдаагийн байгууллага өөрсдөө задлаад байна гээд байна. Үүнийг хэн нотлоод байгаа юм бэ. Цагдаагийн байгууллага хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд ил болгосноор шалгаж буй хэрэг, мөрдөгчид саад учирдаг болохоос биш ашигтай зүйл биш6
Ганцхан О.Мөнхжинг, IHC койныг шалгаад байгаа зүйл биш" гэв.