Өнөөдөр /2023.02.15/ Нийслэлийн Прокурорын газраас "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байгаа билээ. Эл хэлэлцүүлэгт оролцож буй хэргийн оролцогчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу хаалттай горимд шилжээд буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй явуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Тэрбээр эл бичигтээ өөртэй нь холбоотой хэсгийг олон нийтэд нээлттэй явуулах саналыг ч мөн дурдсан байна.
Н.Алтанхуяг ХБ-ны урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй явуулах саналыг шүүхэд хүргүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.