Сар шинийн баярт зориулсан “Аймаг, цэргийн начин” цолтнуудын ээлжит барилдаанд 128 бөх зодоглосноос Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Намир трейд” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн начин Болоогийн Алтангэрэл түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Дашийн Төрбаяр үзүүрлэлээ.
"Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Ё.Гантулга, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Ховд дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарав" гэж МҮБХ-оос мэдээллээ.
Д.Даваахүү