Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны “Барчингийн-Ам” гэдэг газарт иргэн М нь хоёрдугаар сарын 7-ны өдрийн 10:00 цагт Налайх дүүрэг рүү явна гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:24 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн М /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Хар чулуутын-Ам”, “Городок”, “Их уурхайн-Ам, “Тоосгоны үйлдвэр”, “Барчины-Ам” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 16:10 цагт гэрээс нь хойд зүгт 8 км-т “Налайх гол” гэдэг газраас цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгчээ.