Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркт газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний /1 хүүхэд/ цогцсыг гаргасан байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 12-ны өдрийн 02:39 цаг /Анкарагийн цагаар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:39/-т хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.

"Аврах багийн эмнэлгийн бүлэг мөн өдөр хээрийн эмнэлэгт нийт 92 хүнд /8 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэв.

Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээг хийжээ. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн" гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хүүхдийн мөнгийг ирэх пүрэв гарагт олгоно
Хүүхдийн мөнгийг ирэх пүрэв гарагт олгоно
 
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.