Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Од: Манай цэргийн эмч нар энхийг сахиулах ажиллагаанд оролцон, дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байсан туршлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

БНТУ-ын ард түмэнд туслахаар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг Турк улсыг зориод буй.

Харин тэдгээр эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд ямар дадлага, туршлага, ур чадвар бүхий алба хаагчид багтан үүрэг гүйцэтгэж буй талаар Цэргийн төв эмнэлгийн дарга Ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Одоос тодруулахад "Манай эмч, эмнэлгийн ажилчид яг одоо Газиантэп хотод газардаад байна. Бие бүрэлдэхүүн тун удахгүй үүрэг гүйцэтгэх газар орондоо цэргийн хээрийн II шатны эмнэлгийг дэлгэж эмнэлэг-хүмүүнлэгийн үйл ажиллагааг үзүүлж эхэлнэ. Эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд мэс засал, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эмч, сувилагч нар үүрэг гүйцэтгэж байна. Тус бүлгийн үндсэн үүрэг нь анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай Цэргийн төв эмнэлгийн үе үеийн цэргийн эмч, эмнэлгийн ажилтнууд энхийг сахиулах ажиллагаанд оролцон дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байсан туршлагатай. БНТУ-ын ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр томилогдсон бүрэлдэхүүний хувьд ч мөн адил БНӨСУ, Чад, Сьерра-Леон, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай эмч, эмнэлгийн ажилтнууд юм.

Тэр дундаа 2010 оноос хойш Бүгд найрамдах Судан Улсын Дарфур мужид явагдсан энхийг сахиулах "UNAMID" ажиллагаанд цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэгдэхэд хээрийн эмнэлгийн хагалгааны орчинд багагүй туршлага хуримтлуулж чадсан. Тиймээс манай эмч, сувилагч нар бие болоод сэтгэл зүйн хувьд ямар ч нөхцөлд дасан цохицох бүрэн чадвартай" гэлээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТ: Амиа алдсан иргэдийн тоо 11 мянга хүрчээ
ГАЗАР ХӨДЛӨЛТ: Амиа алдсан иргэдийн тоо 11 мянга хүрчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц