Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркийн ард түмэнд туслах хандивын аянд ААН, бизнес эрхлэгчдийг нэгдэхийг уриалж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Турк болон Сирийн нутаг дэвсгэрийг хамарсан аймшигт газар хөдлөлтөд гүнээ харамсаж, Бүгд Найрамдах Турк Улсын ард түмэнд хүнд гарз тохиолдсонд эмгэнэл илэрхийлж байна.

Монгол, Турк хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирсэн бөгөөд газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсдэж, хохирол үлэмж нэмэгдэж буй энэ цаг үед Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гамшгийг хохирол багатай даван туулахад нь Туркийн ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлэх санаачилгыг эхлүүлж байна.

Хандивын аянд бүхий л хэлбэрээр нэгдэхийг нийт гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэдээ хандан уриалж байна.

Хандивын данс: ХААН банк 5112192495 МҮХАҮТ

УЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
УЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
 
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Ослын газрыг орхиж зугтаасан жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, 100 мянган төгрөгөөр торгож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.