Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засагч Х.Батсуурь: “ЭТТ“-г ард түмний өмч болгож байж хулгай зогсоно. Монголчууд ядуурлаас сална

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 43 секунд

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь ард түмний өмч болгохыг шаардсан иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд "Хулгайгаас үүдэлтэй жагсаал үүссэн. Хулгайчдын зогсоохыг тулд ЭТТ-г ард түмний өмч болгож байж хулгай зогсоно. Ингэж байж монголчууд ядуурлаас сална. Эзэнд нь өг" гэж шаардахаар хэвлэлийн хурал хийж байна" гэлээ.

Эдийн засагч Х.Батсуурь: "Эдийн засагч хүний хувьд 12 дугаар сард тооцоолол хийсэн. Үүнд:

  • Нийт 15 тэрбум хувьцааг зарласан. Зарласан хувьцааг гаргасан хувьцаатай андуурч болохгүй. Нийт хувьцааны 12 тэрбум хувьцааг гаргасан байдаг. Харин үлдсэн 3 тэрбум хувьцаа эзэнгүй үлдсэн.
  • 486 аж ахуйн нэгж 7 тэрбум хувьцаа, ард түмэн 2 тэрбум хувьцаа эзэмшиж байна. Ард түмний хувьцааг хувьд шилжүүлбэл 18.44 хувь болно. Харин төрийн өмчийн ЭТТ ХК 81.5 хувь болж байна.
  • 3,3 сая иргэн байгаагаас 2,5 сая хувь нь хувьцаа эзэмшиж байна. Хяналтын багцыг ард түмэндээ өгвөл 3170 ширхэг хувьцаа оногдоно. 1072 хувьцаанаас их гэсэн үг шүү дээ.
  • Нэрлэсэн үнээр сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал зэргээр авсныг буцааж өгөх ёстой.
  • 86 ААН тусгай эрхтэйгээр 7 сая хувьцаа эзэмшиж байгаа. Эднийг Засгийн газар нэрлэсэн үнээр эргүүлж авах ёстой.
  • Хувьцааг өвлүүлэх хэрэгтэй. 2072 он гэхэд хувьцааны 80 хувь нь эзэнгүй болж буцаад төрд очно.
  • Харьяатаас гарсан иргэд хувьцаагаа ЭТТ-д хувьцаагаа өгөх ёстой. ЭТТ-н хувьцаа бол Монгол Улсын иргэдийн өмч.
  • ЭТТ-н охин компаниудад иргэд хувьцаа эзэмших ёстой.
  • Компанийн удирдлагыг Засгийн газрын оролцоогүй сонгох ёстой.

Энэ жил ногдол ашгаа авах ёстой. Бид 13 жил хүлээлээ. Үүнийг энэ жил, нэн даруй, Цагаан сараас өмнө шийдэх ёстой" гэлээ.

Иргэн Ц.Бээжин "Үр дүнгүй хөрөнгө оруулалт үргэлжилсээр байна. Баяжуулах үйлдвэр барина гэж 1 тэрбум долларын нүүрс угаах үйлдвэр барина гэдгийг үтэр түргэн зогсоо. Усан хангамжийг шийдэхээр загийн ойн усны нөөцийг ховх сорох гэж байна. Үүний оронд Хэрлэн голоос усаа татаж болно.

  • Таван толгой түлш гэж ард түмний 900 тэрбум төгрөгөөр үйлдвэр барьсан. Одоо хүртэл утаатай байна. Үүний буруутанг шалгаж тодруулах шаардлагатай байна.
  • Цагаан толгой хүртэл 26 доллароор тээврийн зардал зарлагдлаа. "Бодь"-ийн барьсан 1.4 тэрбум доллароор барьсан төмөр зам одоо яагаад явахгүй байна вэ. Гэтэл 8 доллароор тээвэрлээд хүргэчих боломжтой юмыг одоо тендер зарлаад сууж байна.
  • Ханги Мандалын боомт руу 50 доллароор тендер зарлаад шалгарчихаад байна. Гурав дахин үнэтэй тендер зарласан. Үүний оронд төмөр замаа ашиглаачээ. Говиор өдөрт 300-400 хүнд даацын машин 500 км зам туулж байна.
  • Төмөр зам бэлэн болчхоод байхад 800 сая долларын засмал замын концесыг цуцлах ёстой" гэлээ.
Соёл урлагаа хамгаалъя: Ван Жиан нутгийн тоорын цэцгийн гар урлал
Соёл урлагаа хамгаалъя: Ван Жиан нутгийн тоорын цэцгийн гар урлал
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.