Цагдаагийн байгууллагаас өчигдөр Нэгүүн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг хойшлуулшгүйгээр 48 цаг баривчлах шийдвэр гаргаж хорьсон. Ямар үндэслэлээр хорьсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодруулахад "Сэтгүүлч Б.Анхбаяр шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг саун массажны газарт дайрч ороод тэнд ажиллаж байгаа охид бүсгүйчүүдийн бичлэгийг хийж, мөнгө өгвөл нийтлэхгүй. Өгөхгүй бол "Биеэ үнэлэгч" гэж сошиалд цацна гэж сүрдүүлсэн байна. Мөн энэ үйлдлээрээ өмнө нь хэд хэдэн хүнээс мөнгө авсан нь тогтоогдсон" гэлээ.