Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

01-нд Халх голын хөндийгөөр, 02-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна.

Ч.Дөлгөөн: “FT”, “Familymart” зэрэг платформууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж магадгүй тул иргэд дахин мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг АНХААРУУЛЖ байна
Ч.Дөлгөөн: “FT”, “Familymart” зэрэг платформууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж магадгүй тул иргэд дахин мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг АНХААРУУЛЖ байна
 
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 15 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.