Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Дөлгөөн: “FT”, “Familymart” зэрэг платформууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж магадгүй тул иргэд дахин мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг АНХААРУУЛЖ байна

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
4 минут 36 секунд

Цахим орчинд “FT group”, “Familymart”, “Wayfair” гэх нэршилтэй хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа байршуулж залилсан гэмт хэрэг гараад буй. Тодруулбал, дээрх аппликейшнийг 1 жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно хэмээн иргэдийг залилсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна. Тиймээс энэ талаар Мөрдөн байцаах албаны "Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Ч.Дөлгөөнөөс зарим зүйлийг тодрууллаа.

-"FT group" болон "Familymart", "Wayfair" зэрэг платформоор дамжуулан нийт хэчнээн иргэн залилуулсан бэ. Мөн хэр их хэмжээний мөнгөн хохирол учрав?

-"FT group" болон "Familymart" гэх мэтчилэн платформуудыг ашиглан залилуусан байж болзошгүй гэх иргэдийн гомдол мэдээллийг аван, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар хохирогч болон хохирлын тооцоо бүрэн гараагүй учраас тодорхой тоон мэдээлэл гараагүй байна.

Учир нь өдөрт маш олон хохирогчид ирж өргөдөл, гомдол өгч байгаагаас гадна хохирлын хэмжээ нь харьцангуй өөр өөр байна. Иймээс одоогийн байдлаар учирсан мөнгөн хохирлын хэмжээ болон хэчнээн иргэн залилуулсан талаарх мэдээлэл, тооцоо баримт гараагүй байна.

-Эдгээр платформууд нь тусгай аппликейнш бүхий мөн монгол хэл дээр бүрэн орчуулагдсан байсан гэх мэдээллийг өгч байгаа шүү дээ. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-"FT group" аппликейшн манай улсын иргэдэд зориулан тусгай Монгол хэлний тайлбартай цэс нээж онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан байж болзошгүй байгаа юм.

-Иргэдийн зүгээс нийт хэчнээн төгрөгөөр элсэн орсон албан ёсны мэдээлэл бий юу. Хохирсон гэх иргэд өөр өөрсдийн гэсэн мөнгөн дүнг хэлж байна лээ?

-Одоогийн байдлаар иргэдийн зүгээс 60 ам доллараас 20 мянган ам доллар хүртэл бүртгэл хийлгээд, данс нээлгэх эрхтэй болсон гэж мэдээлж байгаа. Хүн бүр харилцан адилгүй байна.

-Энэ төрлийн залиланг пирамид залилан гэж нэрлээд байгаа. Үнэхээр пирамид залилан уу?

-Гомдол мэдээллийг аваад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас пирамид төрлийн залилан мөн эсэхийг бүрэн тогтоож шийдвэрлээгүй байгаа. Шалгалтын ажиллагааны явцад бүрэн тогтоогдвол энэ талаарх мэдээллийг өгөх байх.

-Манай улсын иргэдээс гадна гадны зарим улсуудад ч хохирогчид байна хэмээж байна лээ. Аль, аль улсаас энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчид бүртгүүлсэн байна?

-Танзани, Нигер зэрэг улс орнуудын хувьд "FT group" гэх платформуудыг Google хайлтаас хамгийн их хайсан байсан нь тогтоогдсон. Харин цагдаагийн байгууллагаас энэ талаарх гомдол мэдээлэл гадны улс орнуудад хэрхэн бүртгэгдсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа.

-Иргэдийн зүгээс байр, автомашин, хадгаламж, тэр ч бүү хэл хүүхдийнхээ хадгаламжийн дансыг барьцаалж, мөнгө болгон тус пламформууд руу шилжүүлж байсан тухай мэдээлэл байна. Тиймээс үүнтэй холбогдуулан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөөч?

-Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд иргэд 680 мянган төгрөгөөс 150 сая хүртэлх мөнгөн дүнгээр хохирсон гэх мэдээлэл цугларсан. Гэтэл "FT group" нь 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоосон байгаа юм. Гэвч удахгүй үйл ажиллагаагаа нь хэвийн явагдахыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас иргэдэд "FT group" болон "Familymart" зэрэг платформууд руу дахин мөнгөн гүйлгээ хийхгүй байхыг анхааруулж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Тариа андуурч хийн өвчтөн нь нас барсан сувилагчийн шүүх хурлыг ирэх сарын 15-н хүртэл хойшлуулав
Тариа андуурч хийн өвчтөн нь нас барсан сувилагчийн шүүх хурлыг ирэх сарын 15-н хүртэл хойшлуулав
 
Ураны улс төр уран байгаасай
Ураны улс төр уран байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.