Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонсгол ирэх сарын 6-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын өгсөн мэдээллээр ажлын гурав хоногт багтаан хийх боломжтой аж. Харин хоёр дахь сонсголоор гурван асуудлыг хэлэлцэх бөгөөд эдгээрт тус бүрийн асуудлаар холбогдох гэрчүүдийг дуудаж эхэлжээ.
Тухайлбал, Үйлдвэр, уул уурхайн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байсан н.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Цогтбаатар нарыг гэрчээр дуудна гэсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүүхдүүд болох "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Намуун, Баттулгын Номин, Баттулгын Хүлэгт нарыг гэрчээр дуудахаар болжээ.