Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: ХБ-ны 2 дахь сонсголд Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга, А.Гансүх, Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудна

Огноо
Унших
2 минут 49 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуульд заасны дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх Хөгжлийн банкны асуудлаарх сонсголын талаар мэдээлэл өгч байгаа юм. Эл сонсголоор гурван асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, эрх бүхий байгууллагуудаас гаргасан дүгнэлт, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт, миний бие 2016 онд хийгдсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн хувьд оролцоно. 2020 онд хийгдсэн шалгалтаар хийгдсэн шалгалтын асуудлаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцох юм. Мөн тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагууд, Монгол банкны албан тушаалтнууд гэрчээр асуугдана.

Хоёрдугаарт, ХБ-ны охин компани болох "DBM лизинг" компаниас санхүүжүүлсэн зээлийн асуудлуудыг хэлэлцэнэ. 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэн байна. Шинжээч нарын урьдчилсан дүгнэлтээр нэмж тодруулах шаардлагатай зөрчилтэй, эргэн төлөлт хангалтгүй байгаа гэх 10 орчим хэлцлүүдийг ярилцана. Үүнд, 35 гэрч дуудагдана.

Гуравдугаарт, ХБ-наас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцыг хэлэлцэнэ. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах шаардлагатай гэж 43 гэрчийг одоогоор дуудна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа.

Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Барилга хот байгуулалтын ТНБД-аар ажиллаж байсан н.Эрдэнэбүрэн, Үйлдвэр, уул уурхайн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байсан н.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Намуун, Баттулгын Номин, Баттулгын Хүлэгт нарыг гэрчээр дуудна. Хоёр дахь удаагийн сонсгол урьдчилсан байдлаар ажлын таван өдөрт гэж тооцож байсан бол шалтгалын хүрээнд ажлын гурав хоногт багтаан дуусгах боломжтой гэж харж байгаа" гэлээ.

ШУУД: Хөгжлийн банкны Хянан шалгах хорооноос мэдээлэл хийж байна
ШУУД: Хөгжлийн банкны Хянан шалгах хорооноос мэдээлэл хийж байна
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.