Ардчилсан намын даргын сонгуульд нийт 143.421 гишүүнээс 79.489 гишүүн саналаа өгснөөс 22.000 мянган гишүүний санал буюу 2022.34 оноогоор ялалт байгуулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын даргаар ёсчлон батламжлах АН-ын ээлжит бус XVI их хурал өндөрлөлөө.
Ардчилсан намын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж цахимаар 486 төлөөлөгч, танхимаар 21 аймаг, 9 дүүргээс хүрэлцэн ирсэн 350 төлөөлөгч нийт 836 их хурлын төлөөлөгч оролцжээ.
Намын даргыг ёсчлон батлах тухай тогтоолыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нийт гишүүдэд уншиж танилцуулж, санал хурааснаар Ардчилсан намын шинэ даргаар Д.Ганбатыг албан ёсоор батламжиллаа.
Ийнхүү Ардчилсан намын дарга Д.Ганбатыг хуульд заасан үндэслэлийн дагуу Улсын Дээд Шүүх болон бусад холбогдох байгууллагад бүртгүүлэхийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувдад даалгажээ.