Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонирхогчдын боксын ААШТ-д О.Тулга финалд шалгарч Д.Ганболд, Г.Лундаа нар хүрэл медаль хүртлээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

“Бангкок-2023” сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд боллоо. Манай улсаас гурван боксчин өнөөдөр тулалдаж 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга медалийн өнгөө хувиргах тулаанд Казахстаны Мусаммедсабир Базарбай Уулуг 3:2-оор ялж финалд шалгарчээ.

Ингэснээр тэрбээр нэгдүгээр сарын 26-ны өдөр Узбекистаны Шахбоз Юнусалиевтай алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Харин 54 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд хагас шигшээд Филиппиний Жара Флинтэд 2:3-аар, 57 кг-д өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Гантөмөрийн Лундаа Тайландын Сухтет Саравутад 0:5-аар ялагдснаар хүрэл медалийн эзэн болж байна.

Малаа хариулахаар гараад сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ
Малаа хариулахаар гараад сураггүй алга болсон малчинг эсэн мэнд олжээ
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.