Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг хууль зөрчиж, С.Баярцогтыг цагаатгасан гэж үзэн ҮХЦ-д гомдол гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн бямба гарагийн үүрээр эх орондоо ирсэн. Тэрбээр АН-ыг нэгдэх сургаар ийнхүү эх орондоо яаран сандран ирсэн хэмээн эх сурвалжууд мэдээлсэн. Тэгвэл энэ нь ч үнэний ортой бололтой. Тэрбээр өнөөдөр Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт нарын асуудлаар ҮХЦ-д гомдол гаргасан байна.

Тодруулбал, иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 238-р тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын Шатны Шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар гомдол гаргаж байна" гэжээ.

СОНСГОЛ: “Монгол мах экспо“ ХХК-ийн хамаарал бүхий этгээд нь Б.Ундармаа бөгөөд Хөгжлийн банкнаас авсан зээлээр Капитал банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлжээ
СОНСГОЛ: “Монгол мах экспо“ ХХК-ийн хамаарал бүхий этгээд нь Б.Ундармаа бөгөөд Хөгжлийн банкнаас авсан зээлээр Капитал банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.