Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Монгол мах экспо“ ХХК-ийн хамаарал бүхий этгээд нь Б.Ундармаа бөгөөд Хөгжлийн банкнаас авсан зээлээр Капитал банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

No description available.Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол Төрийн ордонд болж байна. Яг одоо сонсголоор "Монгол мах экспо" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр хууль бус зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Тодруулбал, "Монгол мах экспо" ХХК 2017 онд нь Хөгжлийн банкаас монгол мах боловсруулах төв байгуулах төслийг хүрээнд 37 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий зээлийн гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулжээ. Гэвч эл зээлд шинжээчийн дүгнэлтээр зээлийг 100 хувийн зориулалт бусаар ашигласан гэж гарсан байна.

"Монгол мах экспо" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хамаарал бүхий этгээдийг тогтооход Капитал банкны үүсгэн байгуулагч гүйцэтгэх удирдлага хамаарал бүхий этгээд гэдэг нь нотлогджээ. Ингэхдээ эл компани нь Хөгжлийн банкнаас нэг удаагийн гүйлгээгээр "М М Эй" компанийн Капитал банк дахь дансанд 21.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Үүнийгээ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн эгч, дүү болон түүний ээжийн байршуулсан нь тогтоогджээ.

Зээлдэгч нь 29.05 тэрбум төгрөгийг Капитал банкны өөрийн хөрөнгөд 2018 онд оруулж, үлдэгдэл 2.7 тэрбум төгрөгийг "Монгол Анар Трейд" ХХК-ийн Капитал банк дахь зээлийн хаажээ. Өөрөөр хэлбэл, "Монгол мах экспо" компанийн зүгээс Хөгжлийн банкинд гаргаж өгсөн тайланг хуурамчаар бүрдүүлсэн гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.