Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сүүлээр "Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор 88 ажлын байрны “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-ыг олон нийтэд нээлттэй зарласан. Тэгвэл нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн шат энэ сарын 16-н буюу өнөөдөр 18.00 цагт дуусч байна.

Хэрэв амжиж бүртгүүлэх бол Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв, “Эрдэнэс Монгол” ХХК-ний 75553399-223 утсаар хандаж мэдээлэл авах боломжтой юм байна.

Бүртгүүлсэн иргэд энэ сарын 20-21-нд тестийн шалгалт өгнө. 23-28-нд нүүр тулсан ярилцлага зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхлэх аж.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэдэд тавигдах шаардлага,

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
  • Ахлах менежер улсад 8-аас дээш жил ажилласан байх
  • Менежер нь улсад 5-аас дээш жил ажилласан байх
  • Мэргэжилтэнд ажилласан жилийн шалгуур тавихгүй.

О.Оюундарь

ВИДЕО: Өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхэлсэн ШИНЭ АВТОБУСУУД
ВИДЕО: Өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхэлсэн ШИНЭ АВТОБУСУУД
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.