Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хууль баталсаны түүхт 31 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан өнөөдөр болж, улсын арслан Э.Оюунболд түрүүллээ. Өнөөдрийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Улсын заан Ц.Одбаяр, улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй хүчит 128 бөх барилдсан юм. Наадмаас хойш барилдаагүй байсан улсын арслан Э.Оюунболд үзүүр түрүүнд улсын заан М.Лхагвагэрэлтэй барилдаж түрүүлсэн юм. Үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан удааширсан бөгөөд дүрмийн дагуу идэвхтэй барилдсан гэдэг үндэслэлээр хөлийн цэцээс улсын арслан Э.Оюунболдыг давууллаа.
Үндсэн хуулийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, заан М.Лхагвагэрэл үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.