Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 39 секунд

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч чанга хэвээр байна.

2023 оны 01 дүгээр сарын 15-наас 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 17-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42...-47 градус, өдөртөө -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. Өнөө шөнө Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

Эх сурвалж: УЦУОШГ

“Содон“ хороолол 316 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
“Содон“ хороолол 316 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.