Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Тиймээс УИХ, ЗГ-аас хамтарсан ажлын хэсэг гарсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

МАН-ын бүлэг хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын Бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар танилцууллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Тодруулбал, цаг үеийн асуудал, мөн нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Цаг үеийн нөхцөл байдалд ялангуяа үнийн өсөлт, нүүрсний хулгайтай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцэж, хоёр гурван шийдвэр гаргасан. Үнийн өсөлт бол импортоос шалтгаалж буй. Нүүрсний хулгайн асуудалд УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудад тодорхой өөрчлөлт хийх шаардлагатай. Тиймээс УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг гарч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана" гэлээ.

ШУУРХАЙ: Жүжигчин У.Цогтбаяр яг одоо байцаалт өгч байна
ШУУРХАЙ: Жүжигчин У.Цогтбаяр яг одоо байцаалт өгч байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд