Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.БОЛОРЧУЛУУН: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН 70 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ХУВААРИЛНА

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 8 секунд

-"Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-Зүүн бүсийн чуулга" уулзалт болж байна-

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, хоршоологчдод тулгарч буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, уул уурхайн байгууллага, үндэсний томоохон төсөл хөтөлбөрүүдэд жижиг, дунд үйлдвэрийн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье-Зүүн бүсийн чуулга" уулзалтыг зохион байгуулж байна.

Тус чуулганд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн төлөөлөгчид, зүүн гурван аймгийн 300 гаруй үндэсний үйлдвэрлэгч, хоршоологчид оролцож байна. Чуулганаар үндэсний үйлдвэрлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хөгжүүлэх сангаас олгож буй зээл, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаар танилцуулж, мэдээлэл өгч байна.

ШУУД: Маргааш болох нүүрсний хулгайн НЭЭЛТТЭЙ сонсголын талаар мэдээлэл хийж байна
ШУУД: Маргааш болох нүүрсний хулгайн НЭЭЛТТЭЙ сонсголын талаар мэдээлэл хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд