Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд “ШҮҮГДЭГЧ“ статус руу шилжсэн

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 36 секунд

Монгол Улсын Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өнгөрөгч баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан билээ. Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг хуулийнхан шалгахад "халдашгүй байдал" гэдэг үндэслэлээр хэрэг шалгалтын явцад нөлөөлөх, мөрдөн шалгах ажиллагааг хүндрүүлэх, оргон зугтаах зэрэг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар хийхдээ тэрбээр, Бид нэг тогтсон ойлголттой болмоор байна. Учир нь УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байх асуудал нь өөрөө төрийн дархлаа юм.

УИХ 76 гишүүнтэй. УИХ-ын анхдугаар чуулган гишүүдийн 3/4 нь тангараг өргөж бүрэн эрх нь баталгаажсанаар эхэлдэг. Үүгээр анхдагч төрийн дархлаа үүсэж байна гэсэн үг. Хууль, хяналтын байгууллагууд төрийн эргэлт хийх зорилгоор үгсэн хуйвалдаад парламентын гишүүдийн олонхыг цагдан хорьсон тохиолдолд энэ төр цаашаа үйл ажиллагаагаа явуулах чадамжаа алдана. Тийм учраас парламентын засаглалтай орнуудад халдашгүй бүрэн эрх гэдэг ойлголт хүндээ биш төрийн дархлаа гэдэг агуулгаараа хууль хэрэгжиж явж ирсэн байдаг.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ЭХХШ тухай хуулиар УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцож, яллагдагчаар татагдсан цагаас эхлээд ЭХХША-г тасалдуулалгүй явуулах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн дуудсан цагт ирж мэдүүлэг, тайлбараа гаргаж өгөх үүрэгтэй болж байгаа. Энэ үүрэгт ажиллагаанд саад учруулж байгаа тохиолдолд УЕП, Монгол Улсын Их хуралд тухайн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана.

Харин саад учруулаагүй тохиолдолд ердийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдана. Тухайлбал Хөгжлийн банкны гэх хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн хэрэг шүүх рүү явж шүүгдэгч статус руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүс өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкийг шалгах эрүүгийн хэрэгт саад учруулалгүйгээр хэрэг нь шүүх рүү шилжиж байна. хэргийн материалтай танилцаад удахгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлнэ" гэв.

Э.Бат-Амгалан: Улаанбаатар хотод махны үйлдвэр, логистикийн төвөө барих боломж байдаггүй юм уу
Э.Бат-Амгалан: Улаанбаатар хотод махны үйлдвэр, логистикийн төвөө барих боломж байдаггүй юм уу
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.