Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банканд нийт 809.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

Огноо
Унших
1 минут 7 секунд

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арван хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 809.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс 719.7 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байгаа юм.

Хөгжлийн банк нь 2022 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 917.1 тэрбум төгрөгийн, 68.9% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

“Голомт“-ын Д.Баясгалан: “Оффтейк“ гэрээтэй холбоотойгоор дуудаж тодруулсан зүйл алга
“Голомт“-ын Д.Баясгалан: “Оффтейк“ гэрээтэй холбоотойгоор дуудаж тодруулсан зүйл алга
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.