“Бодь Интернэйшнл” компанийн хувьцаа эзэмшигч Д.Баясгалан /"Голомт"-ын Баясгалан/ өнөөдөр "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон нүүрсний талаар асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэрбээр,
"Энэ төслийг санхүүжүүлжгч нь "ЭТТ" ХК мөн. Захиалагч нь "Тавантолгой Төмөр зам" ХХК. Манай "Бодь Интернэшнл" ХХК бол ерөнхий гүйцэтгэгчээр орсон, манайхыг 30 сарын хугацаанд төмөр замаа барьж өг гэсэн даалгавар ирсэн. Харин нөгөө талдаа манай санхүүжилтийг 60 сараар өгнө гэдэг шаардлага тавьсан. Бид үүнийг хүлээж авсан. Ингэхдээ төслийн гэрээний 15 хувийг урьдчилгаа болгож өг. Үлдсэн 85 хувийг 60 сарын хугацаатай нүүрсээр өг гэдэг гэрээ байгуулсан.
2019 онд улс гадаадаас мөнгө босгох гээд чадаагүй мөн дотоодоос мөнгө босгох гээд бас чадаагүй. . Яагаад гэвэл "ЭТТ" ХК-д олон улсын санхүүгийн аудитын тайлан байхгүй. Одоо ч байхгүй. Зээлжих зэрэглэл ч огт хийлгэж байгаагүй. IPO зарлах гээд ч бүтээгүй. Эднийд цорын ганц санхүүгийн бололцоо нь зөвхөн нүүрсээ л өгөх. Тийм учраас нүүрсний гэрээ рүү орсон юм" гэв.