Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Үүрэн холбооны оператор компаниуд Улсын байцаагчийн албан шаардлагын хэрэгжилтийг хангахаа мэдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 01/31 дугаартай удирдамжийн дагуу үүрэн холбооны оператор компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Мобиком”, “Юнител”, “Жи мобайл”, “Скайтел” компанийн зүгээс албан шаардлагын хэрэгжилтийг хангаж, хариуг дараах байдлаар ирүүллээ.

“МОБИКОМ КОРПОРАЦИ” ХХК

“Үүрэн холбооны үйлчилгээний дугаарын бодлого” баримт бичгийг шинэчлэн боловсруулж, хэрэглэгчдэд энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан 2022 оны 12 дугаар сард багтаан мэдээлэхээр болсон талаараа хариу ирүүлжээ. Ингэхдээ

• Дараа төлбөрт үйлчилгээнд хамаарах,

• Дараа болон хосолсон төлбөрт үйлчилгээнд хамаарах,

• Дараа, хосолсон болон урьдчилсан төлбөрт үйлчилгээнд хамаарах,

• Дата үйлчилгээ, жуулчны дугаарлалт,

• Дотоод үйл ажиллагаанд болон монпэй мерчантын харилцаанд хамаарах гэж ангилж багц хооронд шилжих боломжтой байхаар зохицуулахаар болсон байна.

“ЮНИТЕЛ” ХХК

Хэрэглэгчийн дата багц дуусаж, задгай дата үйлчилгээнд шилжих үед задгай дата хэрэглээний тарифын талаарх мэдээллийг хэрэглэгчид илгээдэг мессежний агуулга нэмж тусгахаар болсон байна.

• Дата багцын эрх 0 МВ болоход

• 24 цагийн дата багцаас бусад багцын хүчинтэй хугацаа дуусах өдрийн өглөөний 09.00 цагт

• 24 цагийн дата багцын хүчинтэй хугацаа дуусахад тус тус хэрэглэгч рүү мессеж илгээгдэж эхэлсэн байна.

Цэнэглэгч картын мэдээлэлд хоног, эсхүл нэгж сунгагдах талаарх мэдээллийг хэрэглэгчид урьдчилан шаардлага хангах хэмжээнд өгдөг байх өөрчлөлтүүд хийгдсэн байна. Тодруулбал,

• Smart days, Smart data багцын шинэ хэрэглэгчийн нэгжийн үлдэгдэл эхний удаа 500-с доош ороход

• Smart days, Smart data багцын хэрэглэгч хоногтой картаар 10 сарын 27-ноос хойш эхний удаа цэнэглэхэд

• Smart days, Smart data багцын хэрэглэгч хоногтой картаар 10 сарын 27-ноос хойш 2 дахь удаа цэнэглэхэд цэнэглэлтийн мэдээллийг мессежээр илгээгддэг болсон байна

“ЖИ МОБАЙЛ” ХХК

• Багц бууруулахтай холбоотой өөр хоорондоо үл нийцэлтэй үйлчилгээний нөхцөл, журмыг өөрчлөх,

• Нэмэлт дата багц идэвхжүүлэхэд тухайн сарын үлдэгдэл дата хүчингүй болдог байсан нөхцөлд өөрчлөлт оруулах,

• Гэрээний нөхцөлд хэрэглэгч гэрээг цуцлах нөхцөлийг тусгахтай холбоотой техникийн тохиргоо өөрчлөлт шинэчлэлтийг тус тус энэ оны 12 дугаар сардаа багтаан хийхээр болсон талаар хариу ирүүлжээ.

СКАЙТЕЛ” ХХК

Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн дата багцын хэрэглээ дууссан тохиолдолд задгай дата хэрэглээнд шилжсэн талаар болон задгай дата хэрхэн тооцох үнэ, тарифын мэдээллийг мессежээр илгээхээр системд хөгжүүлэлт хийж 2022 оны 11 дүгээр сарын 15-аас нэвтрүүлээд байгаа хэмээн хариу ирүүлжээ.

• Нийт дата багцын хэрэглээ 90 хувьд хүрсэн,

• Нийт дата багцын хэрэглээ бүрэн дуусаж 100 хувьд хүрсэн тохиолдолд мэдээллийг хэрэглэгчдэд илгээдэг болжээ.

Харин багц өгсөхөд нэмэлт төлбөр шаардлагагүй атал багц бууруулахад нэмэлт төлбөр буюу 5000 төгрөгийн төлбөр шаарддаг байдлыг зогсоох талаар нарийвчлан тооцож, судалсны үндсэн дээр хэрхэн хэрэгжүүлэхийг эргэж мэдээлнэ гэжээ.

ТАНИЛЦ: ЭЕШ-ын шалгалт зохион байгуулагдах байршлууд
ТАНИЛЦ: ЭЕШ-ын шалгалт зохион байгуулагдах байршлууд
 
ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Баяр /Гурилын үнэ/
ДУЭЛЬ: Х.Болорчулуун VS С.Баяр /Гурилын үнэ/
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.