Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулах ял, шийтгэлийг өмнө нь байгаагүйгээр чангаруулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эхний хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Хэлтсийн даргын амбаараас 30 сая доллар гарсан гэж байна. Ялын бодлогыг чатгатгах хэрэгтэй. Үнэхээр авлигатай тэмцэе гэвэл УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг АТГ-ын олон нийтийн зөвлөлөөр хянуулдаг бол” гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “30 сая ам.доллар олдсон гэдэг ташаа мэдээлэл. Холбогдох байгууллагаас лавлахад “Тийм зүйл байхгүй” гэдэг хариулт хэлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг урьд хожид байгаагүйгээр чангаруулж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт 20 жил хүртэлх ял оногдуулахаар оруулсан. Ингэхдээ хэрэг хялбаршуулсан журмаар шийддэг асуудлыг хааж байгаа.

Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 гэдэг зүйл ангиудад ялын босгыг нь нэмэгдүүлж байна. Мөн улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг ойлголтод Төрийн болон Орон нутгийн өмчит компанийн удирдлага эрх бүхий албан тушаалтнуудыг нэмж оруулж байгаа. Нүүрсний хэрэгтэй холбоотой нэрс нь зарлагдсан гишүүд бухимдалтай байгааг ойлгож байна. Гэхдээ бид нар 3.5 сая хүний амь амьдралыг шийдэх хуулийг сэтгэл хөөрөл, эмоциор шийдэж болохгүй.

Бид нар Эрүүгийн хуулийн ялын дээд хязгаарт захируулж оруулж ирж байгаа. Энэ хөөн хэлэлцэх хугацаа гэдэг асуудалд цэг тавих гэж байна. Одоогоор хөөн хэлэлцэх хугацаагаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ял завшсан зүйл байхгүй. Албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа” гэв.

НОБГ: Энконта таурын байранд гарсан галыг бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргалаа
НОБГ: Энконта таурын байранд гарсан галыг бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргалаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.