Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээвэрт I эгнээг өгч, хяналтыг цагдаад биш иргэдийн ухамсар, хяналтын камерт “ДААТГАЯ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 1 секунд

May be an image of 1 person, road and text that says 'TRANSPORTATION POLICE'

Хоёр долоо хоногийн хугацаанд дүрмийг "дүрэм" мэт хэрэгжүүлж ажиллаж байна манайхан. Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээ л зорчуулж байна. Чухамдаа түгжрэлийг бууруулах хүрээнд цоо шинэ шийдлийг гаргаж ирсэн зүйл биш. 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн шийдлийн хэрэгжилтээ л чангатгасан явдал болж буй юм.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос 5 шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчуулахад хяналт шалгалтыг эрчимжүүлсэн билээ. Хяналт шалгалтын үр дүнд нэгдүгээр эгнээгээр автобусууд сэлүүхэн зорчих дүр зургийг бодитоор харав. Тэгвэл үр дүн ямар байв.

-ҮР ДҮН: Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 14.1 хувиар өссөн-

Албаныханы өгч буй мэдээллээр хэд хэдэн мэдэгдэхүйц үр дүн гарчээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 1.8 км/ц буюу 14.1 хувиар өссөн.

Үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 12 нэгж буюу 1.2 хувиар өссөнөөс гадна автобусны рейсийн тоо 8.2 хувиар өссөн байна. Түүнчлэн үйлчлүүлсэн иргэдийн тоо 110,736 нэгж буюу 6.3 хувиар өсчээ.

-ҮР ДҮН: Нэгдүгээр эгнээгээр зорчих зөрчил 58.2 хувиар буурсан-

I эгнээний торгууль нэмэгдсэн ч төлөлт нь 28.3 хувь болж буурсан талаар албаныхан мэдээлж байв. Тэгвэл хяналт чангарсан эл өдрүүдэд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар буурсан гэнэ. Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил буурсан.

-I эгнээний хяналтад 500 орчим цагдаагийн алба хаагч 2 ээлжээр ажиллаж байна-

May be an image of 5 people, people standing, road and street

Нэгдүгээр эгнээгээр "дүрэмгүй" зорчих жолооч нарт нөгөө л муу нэртэй цагдаагийн алба хаагчид хяналт тавив. Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр зам дээр 500 орчим цагдаагийн алба хаагч 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт замын хөдөлгөөн зохицуулан ажиллаж буй аж.

-Нийтийн тээвэрт I эгнээг өгч, хяналтыг иргэдийн ухамсар, хяналтын камерт "ДААТГАЯ"-

"Болдог юм байна, нөлөө, үр дүн байна" гэдгийг бид нүдээр харж байна, үзэж байна. Тэгвэл нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээ зорчуулах тал дээрх хяналтыг эрчимжүүлэх шийдвэрээ цаашид хэрхэх вэ. "Гал унтраах" хэлбэрээр барих уу аль эсвэл үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэж таарна.

Дөн өвлийн хүйтнээр хэдэн цагдаагийн алба хаагчдыг заавал зам дээр зогсоон байж эгнээ эгнээгээрээ зорчих уу гэдэг асуултыг жолооч нараасаа асуух нь зөв. Нөгөө талдаа энэ асуудлыг цаг үеэ дагаж, нэгдүгээр эгнээний хяналтын камер басхүү иргэдийн ухамсарт даатгах ухаалаг сонголт бидэнд байна. Учир нь сүүлийн хэд хоногт нэгдүгээр эгнээний хяналт жолооч нарын ухамсартай шууд холбоотой гэдэг ч харагдаж байна. Басхүү автозамуудынхаа эгнээг зааглах хэсгүүдэд хашлага хайсыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Мартаад яахав, нэгдүгээр эгнээний хяналтыг камеруудаа ч цогцоор нь шийдэх хэрэгтэй байгааг хэлэх нь зөв.

Шатахуун нь дуусч, цасанд суусан автомашинд осголтын байдалтай байсан таван хүүхэд, гурван том хүнийг аварчээ
Шатахуун нь дуусч, цасанд суусан автомашинд осголтын байдалтай байсан таван хүүхэд, гурван том хүнийг аварчээ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.