Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын дүнг албажуулаагүй, нуун дарагдуулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдааны үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хөгжлийн банкны асуудлаар" дараах зүйлийг хэллээ.

Тэрбээр, "Хөгжлийн банканд урьд нь хийгдэж байсан бүхий л шалгалтын материалыг, дүгнэлтийг албажуулж ирүүлэх тогтоол гарсан. Тус тогтоолын хүрээнд хяналт, шалгалт хийх явцад 2020 онд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хамтарсан удирдамжаар Хөгжлийн банканд хийгдсэн хяналт, шалгалтын материалыг ирүүлээгүй. Үүний хоёр удаа нэхсэн. Хамгийн сүүлд ирүүлсэн материалд энэ асуудлыг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албажуулаагүй гэсэн байсан.

Хөгжлийн банкны зөрчил, дутагдлын асуудал дээрх албажуулаагүй шалгалтаар илэрсэн байжээ. Гэхдээ үүнийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албажуулаагүй, нуун дарагдуулсан гэж үзэж байна. Тиймээс энэ талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахаар дуудсан байгаа" гэв.

Л.Мөнхбаатар: Улс төрд нөлөө бүхий хүн авлига авсан бол 12-20 жилээр хорих ялаар шийтгэнэ
Л.Мөнхбаатар: Улс төрд нөлөө бүхий хүн авлига авсан бол 12-20 жилээр хорих ялаар шийтгэнэ
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаар зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.