Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Жагсагчдад ганцхан шаардлага тавьж байгаа. Тэр бол хариуцлага тооцох

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Жагсагчид ганцхан шаардлага тавьж байгаа. Тэр бол хариуцлага тооцох. Үүнтэй холбогдуулж хууль эрх зүйн хрээнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдэг бас нэг чухал зүйл бий.

Тэгвэл МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын саналыг үндэслэн гурван шийдлийг гаргалаа. Үүнд,

  1. Нэгдүгээрт нь, ЗГ-ын зүгээс жагсагчидтай уулзах, саналыг нь сонсох, үг хэлэх нөхцлийг бүрдүүлэх, асуудлыг түргэн шийдвэрлэх гэдэг чиглэлийг ЗГ-т өгч байгаа.
  2. Хоёрдугаарт нь, Хариуцлага тооцохтой холбогдуулан хэдэн чиглэл байна. Үүнд,
  • Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Авлига албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хэрэгтэй байна. Ийм учраас эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хоёрыг ЗГ дараагийн хуралдаанаар оруулаад УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэхээр тогтож байна.
  • Байгалийн баялгийн төрийн өмчийн менежментийг сайжруулах асуудал байна. Энэ долоо хоногт УИХ-аар "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", "Төрийн өмчийн компаниудын тухай хууль", "Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн биржийн тухай хууль" гэсэн гурван хуулийг хэлэлцэж, ирэх долоо хоногт батлах шаардлагатай гэж үзсэн.
  1. Гуравдугаарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр зөвлөмж гаргаад гэрээ байгуулах асуудал сүүлийн 10 гаруй жил үргэлжилсэн. Тэгвэл үүний эрх зүйн орчинг дахин судлах хэрэгтэй байна. Гэрээ байгуулах асуудлыг хуулиар, УИХ шийддэг байх ёстой" гэв.
“Ж.Батзандан мөн МОАХ-ын газрыг барьцаалж гарын үсэг зурсан гэх ЕТГ-ын дэд дарга байсан Ц.Байгалмаа нарыг Хөгжлийн банкны хэрэгт дуудна“
“Ж.Батзандан мөн МОАХ-ын газрыг барьцаалж гарын үсэг зурсан гэх ЕТГ-ын дэд дарга байсан Ц.Байгалмаа нарыг Хөгжлийн банкны хэрэгт дуудна“
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.