Английн Ерөнхий сайд асан Борис Жонсонгийн дүү Макс Жонсонгийн 19 сая ам.долларыг залилсан, үүгээрээ Монголыг чиглэсэн гадны том хөрөнгө оруулалтын урсгалыг хаасан хэмээн Интерполоор эрэн сурвалжлагдаад байгаа “Засаг чандмань майнз” компанийн захирал Д.Буянтогтох сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн "Улаан бал" нэвтрүүлэгт оржээ. Тус нэвтрүүлэг нь АНУ-д хийгдсэн юм. Нэвтрүүлгийн үеэр Д.Буянтогтох нь залилсан гэх хэрэгтэйгээ холбоотой ноцтой тайлбаруудыг өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг том хэмжээний хээл хахуулийн хэргээ нуун дарагдуулахын тулд хуурамч бичиг баримт үйлдэж Швейцарийн Дээд шүүхээс ял авсан" гэсэн юм.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Д.Буянтогтохын талаар "Д.Буянтогтох гэгч этгээд үйлдсэн хэргээ баримт сэлттэй нь дэлгэв. Шүүхийн шийдвэрт хууль бусаар нөлөөлж хилийн хоригийг цуцлуулж гадагшаа оргон зайлсан. Энэ хэрэг Эх орноосоо урвах, МУ-ын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх мэт эрүүгийн ноцтой хэргийн шинжтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ.