Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Энэ жил нэлээн хүйтэн өвөл болж байна. Дулаан, цахилгааны нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Төвөгтэй байгаа. Улаанбаатарт 4 эх үүсвэрээр дулаан нийлүүлж байна. Амгалан дулааны цахилгаан станц, ТЭЦ-2, 3, 4. Суурилагдсан хүчин чадал 2300 мГВ, холбосон хүчин чадал нь 3403.
-Тавдугаар цахилгаан станц хэзээ баригдах дуусах вэ?
-Маш олон жил яригдаж байна. Байрлалаа зөв сонгосон эсэхэд асуудал бий. Би сайдаар томилогдоод тавдугаар цахилгаан станцын талаар судалж үзсэн. Эхний ээлжинд тус станцыг барихад хоёр бүтээгдэхүүн гарна. Дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ хоёрыгоо борлуулдаг бололцоотой байх ёстой. Нэгдүгээрт, үндсэн хэрэглэгчээсээ 20 гаруй км хол. Хол дамжуулах тусам дулааны алдагдал өндөр болно.
-Өчигдөр эрчим хүчний хороо нэмэгдсэн гэсэн. Цаашдын хэмнэлтийн горимд шилжих ёстой гэж үзсэн байна. ААН-ийн үнэ тарифыг шатлалтай нэмсэн. Цаашид айл өрхийн цахилгааны үнэ тарифыг нэмэх үү?
-Товчхондоо дүгнэвэл, айл өрхийн эрчим хүчний тарифыг эдийн засаг сайжиртал нэмэхгүй.