Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.
Уг зарлигийн хоёрдугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан.
Тус зарлигийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүндэтгэлийн танхимд Их эзэн Чингис хааны эш хөргийг НДЕГ-ын анхны дарга Ц.Сүхбаатар, НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсүх нар хүндэтгэн заллаа.
Хөргийг залах арга хэмжээнд НДЕГ-ын үе үеийн удирдах ажилтан, газрын дарга нар, ННДГ, дүүргийн НДХ-ийн газар, хэлтсийн дарга, албан хаагчид оролцлоо.