Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ” АЯНД НЭГДЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд сайн дурын авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилгоор “Дусал цус-дүүрэн амьдрал” аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Цусаа тогтмол хандивлах нь эрүүл мэндээ хянах, хорт хавдраар өвдөх, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой болохыг сурталчлан танилцуулав.

Нэг хүн нэг удаа цусаа хандивлахад гурван хүний алтан амийг аврах боломжтой энэхүү үйлсэд НДЕГ-ын, ННДГ-ын албан хаагчид идэвхтэй оролцлоо.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц