Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнтэй хамтран “Тэтгэвэр тогтооход шаардлагатай баримт бичгийн шинжилгээний тухай ойлголт” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний Лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Х.Баярмаа, Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахмад О.Баттулга нар оролцож, тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн баримт бичигт хэрхэн шинжилгээ хийх талаар сургалт хийлээ.

Сургалтад нийгмийн даатгалын төв, орон нутгийн 250 гаруй байцаагч ажилтнууд цахимаар болон танхимаар оролцлоо.

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.